Мэдээ / Sep 28, 2022

ХХБ-ны харилцагч FIFA World Cup Qatar 2022™ -г дэлгэцээр биш дэргэдээс нь үзнэ

Happy Art урлагийн төрлийг үндэслэгч, Бразилын алдарт зураач Ромеро Бриттогийн бүтээлийг ХХБ албан ёсны эрхтэйгээр картын загварт буулган БРИТТО ВИЗА олон улсын картыг зах зээлд нэвтрүүлсний 1 жилийн ой тохиож байна. Бритто виза карт нь тогтмол урамшуулал, хөнгөлөлт, буцаан олголттой гэдгээрээ Happy Харилцагчтай онцлог карт билээ.


Тэгвэл ХХБ Бритто карт эзэмшигчдэдээ дахин нэг бэлэг барьж “Happy Loyalty - Визатай хамт Катарт хүрье” урамшуулалт хөтөлбөрөө зарлаж байна. Хөтөлбөр 2022.09.27 – 2022.10.20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Харилцагч та тус хугацаанд Бритто картаараа хийсэн гүйлгээ бүрдээ л оноо цуглуулж хөтөлбөрт оролцох боломжтой. Хөтөлбөрийн төгсгөлд хамгийн их оноо цуглуулсан нэг харилцагч FIFA World Cup Qatar 2022™  тэмцээний финалын тоглолтыг үзэх супер эрхтэй болох билээ.
Урамшуулалт хөтөлбөрт оролцохдоо:

  • Бритто картын нэг удаагийн худалдан авалтын 15,000₮ -с дээш гүйлгээ тутамд 1 оноо
  • Бритто картын нэг удаагийн худалдан авалтын 300,000₮ -с дээш гүйлгээ тутамд нэмэлт 5 оноо
  • TDB Online банкаар 10–с дээш гүйлгээ хийсэн тохиолдолд 10 оноо /хөтөлбөрийн нийт хугацаанд нэг удаа олгогдоно/

Бритто картгүй хүмүүс нь тэгээд яахын бэ? гэж гуниглах хэрэггүй. Та #TDB_online болон зайнаас бүртгэлтэй дугаараасаа 1900-1977 лавлах дугаарт холбогдож эсвэл өөрт ойр байрлах салбараас загварлаг БРИТТО картаа захиалаад урамшуулалт хөтөлбөрт оролцоорой.


Хамгийн өнгөлөг, хамгийн гоё загвартай Бритто виза карт танд үргэлж хэрэг болно. Хамгийн гол нь Таны хэрэгцээ шаардлагадаа нийцсэн Монголдоо тэргүүлэх олон байгууллагаар үйлчлүүлэх бүрдээ 3-10%-ийн буцаан олголт авах юм шүү. Мөн мэдээж гадаадын хаана ч аялж, ажиллаж, сурч явахдаа ашиглах хамгийн найдвартай карт байж чадна.

ВИЗАТАЙ ХАМТ КАТАРТ ХҮРЬЕ


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт