Мэдээ / May 01, 2012

Худалдаа, хөгжлийн банк "Шилдэг шимтгэл төлөгч"-өөр шалгарлаа

Монгол Улсад Нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкийг нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилтныхаа нийгмийн баталгааг хангахад оруулж буй хувь нэмрийг нь онцолж "Шилдэг шимтгэл төлөгч"-өөр шалгаруулсан байна. Энэхүү шалгаруулалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан юм.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын зах зээлд тэргүүлэгч байр суурь бүхий санхүүгийн байгууллага төдийгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс орны нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоор ирсэн билээ.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих