Мэдээ / May 18, 2022

ХХБ-ны Хуримтлалтай Монгол аяны 4-р сарын урамшууллын эзэд шагналаа гардан авлаа

Худалдаа, хөгжлийн банкны Байртай, хадгаламжтай “Хуримтлалтай Монгол” Аян үргэлжилсээр байна. Өнгөрөгч 4 сарын урамшууллын эздийг 5 сарын 10 өдөр ХХБ-ны фэйсбүүк хуудсаар тодруулсан бөгөөд тус сарын азтай 25 харилцагч Happy Show арга хэмжээний үеэр шагналаа гардан авлаа. Хуримтлалыг дадал болгох, Хуримтлалтай Монгол иргэдийг бий болгох зорилготой тус аяны 4-р сарын урамшууллын эздэдээ баяр хүргэж, 7-р сард тодрох 1 өрөө байрны эзэн болохыг хүсэн ерөөе.

500 мянган төгрөгийн хадгаламжийн эзэн болсон харилцагчийн сэтгэгдэл: 

Хуримтлалтай Монгол аянд оролцож 1 өрөө байрны эзэн болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Урамшууллын тохирлыг ажлаа тараад харих замдаа үзэж горьдлого тавиад л, урамшууллынхаа дугаарыг хараад явж байсан. Тэгсэн яг миний дугаар гарч ирээд намайг зарлахад  итгэж өгөөгүй. Үнэхээр өөрийгөө азтан болчихно гэж бодоогүй. 1 өрөө байрны сугалаанд оролцох 5 эрх нэмэгдлээ үнэхээр баяртай байна. Хуримтлалтай байснаараа санхүүгийн эрсдэлээсээ ч хамгаална, мөн хуримтлуулсны минь төлөө урамшуулж байна шүү дээ. Бяцхан хүүхдээс эхлээд өндөр настнууд гээд бүх насны хүмүүс азтан болжээ. ХХБ-ны хамт олондоо үнэхээр их баярлалаа. 7 сарын 1 өрөө байрны тохирол болтол бүр илүү хуримтлуулна аа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих