Дэлхий даяар 3-р сарын 15-ны өдрийг “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэхүү өдрийг ХХБанк харилцагчиддаа зориулан өөрийн бүх салбар, тооцооны төвүүдээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан таниулах “Нээлттэй өдөрлөг” болгон зарлаж амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд зах зээлд тэргүүлэгч ХХБ нь өөрийн бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ болох 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар олон нийтэд танилцуулахаас гадна харилцагчдын нэн тэргүүний санхүүгийн хэрэгцээ болсон харилцах, хадгаламжийн данс, картын нэр төрөл, хамгийн олон төрлийн валютаар хийгдэх гадаад, дотоод мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамгийн бага хүү, урт хугацаа бүхий тааламжтай нөхцөлтэй эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, төслийн зээл, орон сууцны зээл, автомашины зээл, хэрэглээний зээл гэх мэт бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ танилцуулгыг хийхээс гадна харилцагчидтайгаа санал бодлоо солилцон “Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр” -ийг хамтран тэмдэглэлээ.
ХХБ нь харилцагчдынхаа эрх ашгийг дээдэлж чанартай, шуурхай, үйлчилгээ хүргэхийг үргэлж хичээж ажилладагт харилцагч, үйлчлүүлэгчдэд нь тааламжтай байгаагаа уг өдөрлөгийн хүрээнд илэрхийлж байлаа.
Хөгжил дэвшилд хамтдаа