Мэдээ / Feb 25, 2022

БНСУ-д суралцдаг оюутнууд ХХБ-ны Юнионпэй картаараа сургалтын төлбөрөө төлөөд хөнгөлөлт эдлэх боломжтой

Солонгос улсад суралцах гэж буй болон суралцдаг Монгол оюутнууд Хана банкны платформыг ашиглан ХХБ-ны Юнионпэй картаараа сургалтын төлбөрөө төлөх боломжтой боллоо. Одоогийн байдлаар тус платформд Солонгосын 140 орчим их, дээд сургуулиуд нэгдээд байна. Дараах хугацаанд сургалтын төлбөрөө Юнионпэй картаараа төлсөн тохиолдолд 3%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

Төлбөр төлөх платформ: https://hana.pay-zoom.com/serviceweb/design/designMainInit.do
Урамшуулалт аяны хугацаа: 2022.02.28-ныг дуустал.
Урамшуулал: 3%, хамгийн ихдээ 800 юанийн хөнгөлөлт эдэлнэ. Хөнгөлөлт нь сургалтын үнийн дүнгээс хасагдаж тооцогдоно. Хөнгөлөлтийн төсөв хязгаарлагдмал тул эхэнд төлбөрөө төлсөн хүмүүс хөнгөлөлтөд хамрагдана.

Тус хөнгөлөлт нь Солонгос улсаас бусад улсад захиалж авсан Юнионпэй картад хамаарах ба нэг картаар нэг сард хамгийн ихдээ 3 удаа төлбөр төлж хөнгөлөлт эдлэх боломжтой.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт