Мэдээ / Dec 16, 2021

Шинэ жилийн баяраар хайртай бүсгүйчүүддээ барих хамгийн чамин бэлэг “Бритто Лэйди Бэлэглэл”-ийн карт

ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бритто-той хамтран түүний бүтээлийг картын загварт тусгайлан буулгасан, БРИТТО ВИЗА картыг албан ёсны эрхтэйгээр 11 сард зах зээлд нэвтрүүлсэн. Шинэ жилийн баярыг тохиолдуулан “Бритто Лэйди Бэлэглэл”-ийн картыг харилцагчдадаа санал болгож байна. Тодорхой мөнгөн дүнтэй бэлэглэлийн карт нь шинэ жилийн баяраар хайртай дотны бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ барих чамин бэлэг байх болно.

Онцлог

 

  • “HАPPY ART” хэв маяг бүхий гоёмсог загвартай;
  • Дэлхийн аль ч улсад төлбөр тооцоо, гүйлгээ хийх боломжтой;
  • Төгрөгийн дансанд холбон, дотоодод ашиглах боломжтой;
  • Бүсгүйчүүдэд зориулсан 100 гаруй үйлчилгээний байгууллагуудаас 3-10%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой;
  • PayWave буюу зайнаас уншуулах дэвшилтэт технологийг агуулсан;
  • EMV чип технологиор хамгаалагдсан;
  • Албан байгууллагууд ажилтнуудаа урамшуулах, баяр ёслолын арга хэмжээнд бэлэг болгон өгөх боломжтой.

Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл
 

Хүү шимтгэл

Төгрөг

2 жил

Худалдаалах үнэ

10,000 ₮

10 ш-с дээш захиалбал

7,000 ₮

 Хөнгөлөлт урамшуулал

  • 18-н нас хүрч буй Монгол Улсын иргэн энэхүү картыг нэг удаа үнэ төлбөргүй захиалан авах боломжтой.
  • Та өөрийн захиалсан картаа шуудангийн карт хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулан хүссэн хаягаараа хүргүүлэн авах боломжтой. 
  • Хөнгөлөлт үзүүлж буй байгууллагуудын мэдээлэлтэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцах боломжтой.

Бритто лэйди картыг эзэмшигч бүсгүй та 2022.01.31-ний өдрийг дуустал дараах байгууллагуудаар үйлчлүүлээд, 5% буцаан олголтыг картын дансандаа аваарай.
 

Хөнгөлөлт үзүүлж буй байгууллага

Хөнгөлөлтийн хувь

Холбоо барих утас

Байршил

1

И-март дэлгүүр

5%

7611-0101

Бүх салбар

2

Ханбүргэдэй их дэлгүүр

11-367054

3

Tous Les Jours

7575-7510

4

Говь ХК

7004-8888

5

Интермед эмнэлэг

7701-1111

6

Аянчин Аутфиттерс

7011-9211

7

BSB электроникс дэлгүүр

7722-0272

8

Шунхлай

7007-3001

9

Шангри-Ла зочид буудал

7010-1155

10

Ариг интернэйшнл

7000-7020

11

Baba clothing store

9401-5757

  • Та худалдан авалт хийхдээ ХХБ-ны пос төхөөрөмж дээр уншуулснаар 5% буцаан олголтыг картын дансандаа авах боломжтойг анхаарна уу.
  • Нэг сард авч болох буцаан олголтын дээд хэмжээ 200,000 төгрөг.

Бэлэглэлийн карт идэвхжүүлэлт

Картаа бэлгэнд хүлээн авсан даруйдаа та дараах сувгуудаар дамжуулан картаа идэвхжүүлэх шаардлагатай бөгөөд идэвхжүүлээгүй тохиолдолд картаа ашиглах боломжгүй юм. Үүнд :

  • ХХБ-ны 24 цагийн лавлах – 19001977
  • ХХБ-ны дурын салбарт өөрийн биеэр ирэн идэвхжүүлэх

Хэрэв та картаа идэвхжүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт