Мэдээ / Nov 30, 2021

Гадаад шилжүүлгийн SWIFT GPI үйлчилгээ

SWIFT нь олон улсын төлбөр тооцооны дэлхийн хамгийн өргөн сүлжээ бөгөөд анх 1973 онд дэлхийн 19 орны  250 орчим банкууд нэгдэн байгуулагдаж байсан, Бельги улсад төвтэй байгууллага юм. Өдгөө улс орнууд албан ёсны төлбөр тооцоогоо SWIFT сүлжээгээр дамжуулан хийж байна.

Дэлхийн хамгийн том буюу 200 гаруй орны 11000 гаруй банк, санхүүгийн байгууллагууд, 1000 гаруй томоохон корпорацууд нэгдсэн төлбөр тооцооны SWIFT системд Худалдаа, хөгжлийн банк Монгол улсаас анх удаа 1996 онд нэгдсэн байдаг. Энэ цагаас хойш бид SWIFT байгууллагатай нягт хамтран ажилласаар ирсэн бөгөөд тус байгууллагаас гаргаж буй төлбөр тооцооны үйлчилгээ, олон улсын  стандарт, шаардлагуудыг  хэрэгжүүлэн ажиллаж байна.

SWIFT сүлжээний GPI үйлчилгээ нь анх 2017 онд нэвтэрч байсан ч өнөөдөр дэлхийн 4000 орчим томоохон банкнууд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, өдөрт дунджаар $300 тэрбум гүйлгээ боловсруулдаг систем юм.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт