Мэдээ / Nov 29, 2021

ХХБ-ны шинэ салбарууд нээлтээ хийлээ

Худалдаа, хөгжлийн банк харилцагч та бүхэндээ илүү ойртож банкны үйлчилгээг хурдан шуурхай, тав тухтай орчинд үзүүлэхээр Улаанбаатар хотод 3 шинэ салбараа нээснийг дуулгахад таатай байна.


Та бүхэн шинэ салбаруудын чадварлаг, найрсаг хамт олноос банкны бүхий л үйлчилгээг тав тухтай орчинд урамшуулалтайгаар хүлээн аваарай.

 

Байршил: БЗД, 26-р хороо Парк-Од худалдааны төв 1-р давхар
Цагийн хуваарь:
Мяг-Бям: 10:00-16:00
Дав,Ням: Амарна

Байршил: ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Мишээл-2 худалдааны төв
Цагийн хуваарь:
Мяг-Бям: 10:00-16:00
Дав,Ням: Амарна

Байршил: БГД, 16-р хороо, Гандан (16040), Энхтайваны өргөн чөлөө гудамж 35, Макс моол худалдааны төв, 1-р давхар
Цагийн хуваарь:
Мяг-Бям: 10:00-16:00
Дав,Ням: Амарна

 

Урамшуулал:

  • Тусгай загварын Бритто Классик, Алтан, Лэйди картуудаас эсвэл Юнион пэй Классик, Алтан картуудаас сонголтоо хийж 3 болон түүнээс дээш жилээр шинээр захиалсан тохиолдолд худалдаалах үнээс 50% хөнгөлүүлэх боломжтой.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих