Мэдээ / Nov 10, 2021

HAPPY ART-г төлбөрийн карттай хослуулсан Монголд анхдагч карт

ХХБ 2001 онд VISA картыг Монгол улсад анхлан нэвтрүүлж, өөрийн банкны виза картыг дотоодын зах зээлд нийлүүлснээр, дэлхийн хаана ч Монгол хүн төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж байсан түүхтэй. 2021 онд “Visa International” байгууллага ХХБ-тай хамтран Монголд улсад VISA картыг анхлан нэвтрүүлсний 20 жилийн ой тохиож байна.

20 жилийн хугацаанд үргэлж шинэлэг, дэвшилтэд бүтээгдэхүүн үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлж, харилцагч нартаа дэлхийн төлбөрийн системтэй хөл нийлүүлэн алхах боломжийг Visa Worldwide байгууллагатай хамтран хүргэсээр байна.

  • 2005 онд дээд зэрэглэлийн Visa Platinum болон Visa Business зээлийн картууд;
  • 2006 онд эмэгтэйчүүдэд зориулсан анхны Visa Lady loyalty карт;
  • 2010 онд EMV чип технологийн хамгаалалт бүхий Visa карт;
  • 2014 онд Visa евро карт;
  • 2015 онд Visa corporate зээлийн карт;
  • 2016 онд Visa төгрөгийн карт.

Энэхүү томоохон тэгш ойг тохиолдуулан, ХХБ дэлхийд алдартай зураач Ромеро Бритто-той хамтран түүний бүтээлийг картын загварт тусгайлан буулгасан, БРИТТО ВИЗА цоо шинэ картыг албан ёсны эрхтэйгээр зах зээлд нэвтрүүлж байна.

 

 

БРИТТО карт нь HAPPY ART чиглэлийн бүтээлийг албан ёсны онцгой эрхтэйгээр МОНГОЛД АНХ УДАА төлбөрийн карттай хослуулж буйгаараа онцлогтой. Үүнээс гадна Монголдоо тэргүүлэх байгууллагуудаар үйлчлүүлэх бүрдээ 3-10%-ийн буцаан олголтыг авах боломжтой.

 

 

Харин энэхүү картын бүтээгдэхүүнийг иргэд, харилцагч, хүндэт ажилтнууд ТА бүхэн ХХБ-ны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу эзэмших боломжтой. Мөн TDB ONLINE-р захиалж, Улаанбаатар хот дотор хүргүүлэн авах зэрэг бүхий л боломжийг өөртөө агуулсан энэхүү картын бүтээгдэхүүн өнөөдрөөс эхлэн иргэд, харилцагчдынхаа гар дээр хүргэж байна.

 

БРИТТО картын талаарх илүү дэлгэрэгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт