Мэдээ / Nov 10, 2021

РОМЕРО БРИТТО болон түүний HAPPY ART

 

ХХБ болон Visa International байгууллагын хамтын ажиллагаа эхэлсэний 20 жилийн ойг тохиолдуулан дэлхийд алдартай зураач Ромеро Бритто-той хамтран, түүний бүтээлийг албан ёсны эрхтэйгээр картын загварт тусгайлан буулгасан, БРИТТО ВИЗА цоо шинэ картыг зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Энэ нь дэлхийд анх удаа төлбөрийн карт дээр HAPPY ART буюу BRITTO-н бүтээл амилж буйгаараа онцлогтой.

 

Ромеро Бритто нь кубизм, поп арт, графитти төрлүүдийг ашиглан хурц өнгө, тод хэв маягаар уран бүтээлээ туурвидаг дэлхийд алдартай уран бүтээлч юм. 1963 онд Бразилд төрсөн энэхүү уран бүтээлч нь “Happy Art” гэх шинэ урсгалын үндэслэгч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг. Уран зураг сонирхогчоос эхлээд, дэлхийн баячууд, HOLLYWOOD-н одод хүртэл Romero Britto-н бүтээлийг авах хүсэлтээ ар араасаа илэрхийлцгээнэ. Америкийн алдарт жүжигчин, продюсер мөн Britto-н уран бүтээлийг цуглуулагч David Caruso нэгэнтээ “Ихэнх уран бүтээлчид хар бараан ертөнцөөс сэдэлжсэн бүтээлээр дамжуулан илэрхийлэмжээ гаргадаг. Харин Ромеро Бритто тэс эсрэг ертөнцөд эрэл хайгуулаа хийдэг” хэмээн онцолсон байдаг. Гэхдээ түүний уран бүтээлийн шүтэн бишрэгчид нь зөвхөн хувь хүнээр зогсолгүй Audi, Bentley, Walt Disney, Evian, Hublot, Puma, Pepsi, Coca-Cola, Universal Pictures, Hasbro болон Mattel зэрэг манай гаригийн хамгийн өндөр үнэлэгдсэн брэндүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн дэлхийн томоохон брэндүүд Бритто-н бүтээлээр чимээд зогсохгүй Олимпын наадам, FIFA, NFT, Бразилын карнавал зэрэг олон улсын фестивалиуд ч “HAPPY ART”-р дамжуулан аз жаргал, эрч хүчийг хүн төрөлхтөнд түгээсээр байгаа нь түүний алдар хүндийг тод илтгэнэ.

 

 

Магадгүй зураачийн гэгээлэг хүсэл, хүн бүрд аз жаргал, баяр хөөр өгөх зорилго нь хэв маяг нь HAPPY ART-г олонд таашаагдах шалтгаан байж болох ч нөгөө талаас шинжлэх ухааны үндэслэгч байх талтай. Учир нь сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хэлбэр дүрс тэр ч байтугай босоо болон хэвтээ зураас хүртэл хүний далд ухамсарт хүчтэйгээр нөлөөлж аливаа утга агууламжийг илэрхийлж байдаг. Харин “Happy Art” төрлийн зургууд нь хүчирхэг байдлыг илтгэх гурвалжин дүрс, нөхөрсөг тайван байдлыг мэдрүүлэх дугуй, бат бэх, тэнцвэртэй мэдрэмжийг төрүүлэх дөрвөлжин болон тэгш өнцөгтүүдээр дүүрэн болохыг харж болно. Мөн олон төрлийн завсрын болон үндсэн өнгөнүүдийг хольсон тохиолдолд хүний сэтгэл санаанд аз жаргалын мэдрэмжийг төрүүлдэг гэх ойлголт ч буй.

 

 

Ямартаа ч итгэл найдвар, аз жаргалын дүр зургийг бүтээж, урам зориг авах бүтээл туурвихыг зорин 1988 онд Маямид ирж байсан залуугийн зорилго биелж өдгөө дэлхий даяар сая сая хүмүүст аз жаргал, баяр хөөрийг бэлэглэсээр байна.

 

 

TO BE CONTINUED ...


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих