Мэдээ / Aug 19, 2021

Эко автомашины зээлээ таатай нөхцөлөөр аваарай

Эдийн засагт хэмнэлттэй, байгальд сөрөг нөлөө багатай автомашин авахаар төлөвлөж буй харилцагчдадаа зориулан сарын 1.1% -ийн хүүтэй Эко автомашины зээлийн аяныг Худалдаа, хөгжлийн банк эхлүүллээ.

Таны авахаар төлөвлөж буй автомашин нь:

  • 100% цахилгаан автомашин
  • Хос тэжээлт буюу хайбрид
  • Шингэрүүлсэн хий буюу газ автомашин бол 0-10%-ийн урьдчилгаа төлбөр төлөөд 30 сар хүртэл хугацаатай Эко автомашины зээлд хамрагдах боломжтой юм.

Зах зээлд эрэлт ихтэй байгаа Harrier, Prius-20 болон Prius-30 автомашины зээлийн тооцоололтой танилцаж, өөрт тохирох нөхцөлийг доороос сонгох боломжтой.

  1. ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНКААР дамжуулан цалингаа авдаг бол урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр 30-н сарын хугацаатай сарын 1.1% хүүтэй зээлээр автомашин авбал:

Автомашины загвар

Автомашины үнэ
(Жишээ болгон оруулав)

Урьдчилгаа төлбөр-0%

Зээлийн хэмжээ

Сард төлөх дүн

Harrier

43,000,000

0%

43,000,000

1,690,758

Prius-20

15,000,000

0%

15,000,000

589,799

Prius-30

20,000,000

0%

20,000,000

786,399

  1. БУСАД БАНКНЫ харилцагч бол 10 хувийн урьдчилгаа төлбөр төлөөд 30-н сарын хугацаатай сарын 1.1% хүүтэй зээлээр автомашин авбал:

Автомашины загвар

Автомашины үнэ
(Жишээ болгон оруулав)

Урьдчилгаа төлбөр-10%

Зээлийн хэмжээ

Сард төлөх дүн

Harrier

43,000,000

4,300,000

38,700,000

1,521,682

Prius-20

15,000,000

1,500,000

13,500,000

530,819

Prius-30

20,000,000

2,000,000

18,000,000

707,759

Та хүссэн эко төрөлд хамаарах автомашинаа зээлээр авахыг хүсвэл 2021 оны 9 сарын 10-наас өмнө ХХБанкны бүх салбар, тооцооны төвд хандаарай.

Энд дарж бусад мэдээлэлтэй танилцана уу

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих