Мэдээ / Aug 06, 2021

М.УРАНЦЭЦЭГ: ТОКИО 2020 ОЛИМПЫН НААДАМД АМЖИЛТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ВИЗА БОЛОН ХХБ-НД ТАЛАРХЛАА

Түүнийг өнөөдөр VISA олон улсын байгууллага болон Худалдаа, хөгжлийн банкны төлөөллүүд хүндэтгэлтэйгээр угтан авч, нийт Монголын ард түмний өмнөөс талархал илэрхийлэн, цаашдын спортын замналд нь өндөр амжилтыг хүслээ.

ДАШТ-ний алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн Монгол улсын анхны эмэгтэй, МУГТ, МУ-ын хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Токио 2020 Олимпын Наадмын  жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн бахархам амжилттайгаар эх орондоо эргэн ирлээ.

Тэрээр Токио 2020 Олимпын Наадамд оролцохдоо Монгол улсаас анх удаа VISA олон улсын байгууллагаас хэрэгжүүлдэг дэлхийн нэр хүнд бүхий ‘Team Visa’ Олимпын тамирчдад зориулсан хөтөлбөрт Худалдаа, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр оролцсон юм.

‘Team Visa’ нь тамирчдыг дэмжих зорилго бүхий Олимп, Паралимпын болон дэлхийн шилдэг тамирчдаас сонгогдож бүрдсэн нэр хүнд бүхий хөтөлбөр билээ. Манай улсын тамирчин энэхүү хөтөлбөрт орсноор дэлхийн хэмжээний тамирчидтай ижил төвшний цалинтайгаар гэрээ байгуулж, санхүүгийн хувьд санаа зоволгүйгээр зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарах боломжтой болсон юм.

Ийнхүү цахим төлбөр тооцооны тэргүүлэгч VISA болон банк санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк хамтран МУГТ М.Уранцэцэгийг Токио 2020 Олимпын Наадамд  оролцоход нь хамтран, дэмжин ажилласан билээ.

МУГТ М.Уранцэцэг: “Токио 2020” зуны олимпын наадамдаа амжилттай оролцож эх орондоо 2 хоногийн өмнө ирлээ. Өнгөрсөн 2019 онд ХХБ-аар дамжуулан Олон улсын нэр хүнд бүхий “Team Visa” хөтөлбөрт Монгол улсаасаа анх удаа хамрагдаж чадсан байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй сэтгэл амар бэлтгэлээ хангаж амжилт гаргалаа. Виза ОУ-ын байгууллага болон ХХБ-ндаа баярлалаа.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт