Мэдээ / Jul 01, 2021

ХХБ-ны төгрөгийн хугацаагүй хадгаламж эзэмшигчдийн анхааралд

Хүндэт харилцагч танаа,

УИХ-ын чуулганы 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, мөн өдрөөс мөрдөж эхлэхээр зохицуулсан.

Уг хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж “Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй...” хэмээн тусгасны дагуу Худалдаа, хөгжлийн банк нь бүх төрлийн хугацаагүй хадгаламжийн үлдэгдэлд хуулийн хүчин төгөлдөр дагаж мөрдөх хугацаанд хүү тооцохгүй болсныг үүгээр мэдээлж байна.

Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт