Мэдээ / Jun 03, 2021

ХХБ Ногоон зээлийн хөтөлбөртөө Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк (IBEC) -наас 10 сая ам.долларын санхүүжилтийг татлаа

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны “Climate 30+ Тогтвортой санхүүжилтийн санаачилга” дор боловсруулсан Ногоон зээлийн хөтөлбөр (2021-2026) -ийн хэрэгжилтэд 10 сая ам. долларын ногоон санхүүжилтийг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк (ОУЭЗХАБ)-наас амжилттай татаж, ногоон бизнесийн загварыг Монгол Улсад нэвтрүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

ХХБ-ны Ногоон зээлийн хөтөлбөр нь “Алсын хараа-2050”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Парисын Хэлэлцээрт оруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт” зэрэг Монгол Улсын хөгжлийн болоод уур амьсгалын өөрчлөлтийн бодлого болоод Ногоон таксономид нийцэлтэйн зэрэгцээ ОУЭЗХАБ-ны “тогтвортой хөгжил, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, нийгмийн тэнцвэрт байдлыг хангах” стратегийн зорилгод нийцэж буй юм.

Энэхүү хямд санхүүжилт нь Ковид-19 цар тахлын үед олон ногоон байгууллагуудыг дэмжих, туслалцаа үзүүлэх боломж олгох юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгаль орчинд ээлтэй бизнесийн загвар, үйл ажиллагаа нэвтэрч улмаар эрчим хүч, ус болоод нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх, цахилгаан, ба цэвэр тээврийн хэрэгслийг хөгжүүлэх улмаар агаар агаарын бохирдол болоод хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг бодит үр дүн болон тогтвортой хөгжлийн бусад давхар үр дагаврууд бий болно. 

ОУЭЗХАБ-ны Удирдах зөвлөлийн дарга ноён Денис Иванов: Бид ХХБ-ны Ногоон зээлийн хөтөлбөрийг зөвхөн ногоон төслүүдийг ажилттай хэрэгжүүлээд зогсох биш, харин бусад улс болон санхүүгийн байгууллагуудад үлгэр авахуйц сайн жишээ болж өргөжнө гэж харж байна. ОУЭЗХАБ нь цаашид нийгмийн болон байгаль орчны ач холбогдол өндөр төсөл, хөтөлбөрийг хөгжүүлж, үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно” хэмээлээ.

ХХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг: Бид Ногоон зээлийн хөтөлбөрөө бидний итгэлт түнш ба олон улсын тэргүүлэх санхүүгийн байгууллага – ОУЭЗХАБ – тай хамтран хэрэгжүүлэх болсонд туйлын их талархалтай байна. Энэхүү Хөтөлбөр маань ХХБ-наас гаргасан хувийн хэвшлийн анхны Тогтвортой санхүүжилтийн санаачилга - “Climate 30+” -ын хүрээнд хэрэгжих ба КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бохирдол багатай ба эрсдэлд тэсвэртэй болгоход түлхэц болохуйц өндөр ач холбогдолтой болно. Ногоон эдийн засгийн эрэнд бизнесүүдээ бэлтгэх, байгаль орчинд ээлтэй ба хариуцлагатай бизнесийн зарчим, шинэ загвар болон эерэг хандлагыг бий болгох зэрэг олон олон боломжуудыг бидний хамтын ажиллагаа нээж өгнө гэдэгт итгэлтэй байна.”

 

 

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт