Мэдээ / Dec 02, 2020

Картаа онлайнаар захиалаад, гэртээ хүргүүлээрэй

Монгол улсын хэмжээнд гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж Улаанбаатар хот болон зарим бүс нутгуудад хатуу хөл хориог тогтоож хэдийнээ 9 хоног өнгөрчээ. УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу арилжааны банкнуудын салбар нэгж ажиллахгүй байгаа ч, харилцагч нартаа бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ онлайнаар хүргэн ажиллаж байна. Зөвхөн манай улс бус олон улсын хэмжээнд онлайн банк үйлчилгээний хэрэглээ өсөх болсон. Жишээ нь ковидын үеэр АНУ-д онлайн банкны үйлчилгээ хэрэглэгчдийн тоо 25 хувиар өссөн. Түүнчлэн зайнаас уншдаг visa contactless картын хэрэглээ 150 хувиар өссөн зэрэг статистикууд гарчээ. Мөн 2020 онд Худалдаа, хөгжлийн банкны VISA картын нийт захиалгын 90 хувь нь онлайнаар хийгдсэн юм. Хатуу хөл хорионы энэ үед ч харилцагч Та өөрт хэрэгцээтэй төлбөрийн картаа онлайнаар захиалж, гэртээ хүргүүлэн авах боломжтой. Таны картыг Монгол шуудан компанийн хамт олон ЭМЯ-аас өгсөн заавар зөвлөмжийн дагуу, халдваргүйжүүлэлтийн нарийн горимыг баримтлан эрсдэлгүй хүргэж өгөх билээ. Энгийн картуудын хүргэлийн үнэ 3000 төгрөг, харин алтан болон премиум картын хүргэлт үнэгүй.

Та өөрийн харилцах данс болон цалин, тэтгэвэр /бусад халамжийн/ данс дээрээ www.etdbm.mn интернэт банк эсвэл  #TDB_ONLINE аппликэйшн ашиглан картаа захиалаарай.

Хайртай бүхний төлөө #ХАМТДАА_ХИЧЭЭЕ

 

Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт