Мэдээ / Aug 18, 2010

ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) мөнгөн гуйвуулгын үйлчилгээний “MoneyGram International” байгууллагатай 2000 оноос харилцан үр дүнтэй хамтран ажиллаж, гадаад гуйвуулгын шилдэг үйлчилгээг Монголчууддаа хүргэж ирсэн билээ. 2010 оны 8-р сард ХХБ Монголд анх удаа олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд дэвшил авчирсан нэгэн алхамыг хийсэн нь MoneyGram байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Agent Connection” төслийн хүрээнд нэвтрүүлсэн "MoneyGram ACP" шинэ программ юм.

Энэхүү программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэлснээр, MoneyGram үйлчилгээний харилцагч нь ямар нэгэн баримт бөглөх шаардлагагүй болж, цаг заваа хэмнэн, хялбар үйлчлүүлэх боломжтой боллоо. "MoneyGram ACP" программ нь вэб орчинд суурилсан, орчин үеийн дэвшилтэт программ хангамж бөгөөд зардал хэмнэж, ашиглахад хялбар тул банкны ажилтнуудын хувьд ямар нэгэн хүндрэлгүйгээр харилцагчиддаа шуурхай үйлчлэх юм.

ХХБ-ны бүх салбар нэгжүүдийн үйл ажиллагаанд MoneyGram үйлчилгээний дээрх программийг амжилттай ашиглаж эхэлсэн бөгөөд агент банкуудад ирэх 9-р сараас эхлэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дашрамд дурдахад ХХБ-нд амжилттай хэрэгжиж буй “Agent Connection” төслийн ажил нь дэлхийн томоохон банкуудад эхлэх шатандаа явж байгаа юм

.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих