Мэдээ / Aug 16, 2010

Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ

Худалдаа, хөгжлийн банкнаас карт эзэмшигчдийнхээ интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсын картын зах зээлд анх удаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амжилттай нэвтэрч эхлээд байгаа Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээг нэвтрүүллээ. Энэхүү технологи нь карт эзэмшигчийн интернэтээр хийж байгаа гүйлгээнд карт эзэмшигчийг таних өндөр нууцлалтай онлайн пин кодоор давхар баталгаажуулдаг тул та картын мэдээллээ алдах эрсдэлээс бүрэн хамгаалагдаж улмаар таны картыг таниас өөр хэн ч ашиглах боломжгүй болох юм.

Мөн сүүлийн үед дэлхийн ихэнх томоохон интернэт үйлчилгээний байгууллагууд нь аюулгүй байдлын үүднээс интернэтээр төлбөр хүлээн авахдаа зөвхөн Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээнд хамрагдсан банкны картыг төлбөрт хүлээн авна гэж зааж өгөх болсон. Иймээс та дэлхийн аль ч интернэт үйлчилгээний байгууллагуудаас хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ эрсдэлгүй, найдвартай аргаар авах боломжтой боллоо.

 

Уг үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?

 

  • Худалдаа, хөгжлийн банкны аль нэг төлбөрийн карт эзэмшигч байх.
  • Өөрийн сонгосон 4 оронтой интернэт пин кодоо авсан байх:
  • Худалдаа, хөгжлийн банкны дурын АТМ ашиглан интернэт пин кодоо авах.
  • АТМ ашиглах боломжгүй тохиолдолд манай банкны лавлах төвийн (976) 19001977 утсаар холбогдон интернэт пин кодоо авах боломжтой.
  • Найдвартай, аюулгүй байдлын үүднээс аль болох гэсэн таних тэмдэг бүхий интернэт үйлчилгээний байгууллагын вэб сайтанд холбогдож худалдан авах бараагаа сонгох.
  • Интернэт үйлчилгээний байгууллагын төлбөр төлөх хэсэгт өөрийн интернэт пин код болон картын товч мэдээллийг оруулж гүйлгээг баталгаажуулна.
  • Ингэснээр худалдан авалт аюулгүй, өндөр нууцлалтайгаар хийгдэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: (976) 19001977


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт