Мэдээ / Aug 16, 2010

Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо

Худалдаа, хөгжлийн банк болон Солонгосын “Korea Exchange bank” хамтран, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монголчууд, бизнес эрхлэгчдэд зориулан, Солонгос улсаас Монгол руу хялбар, шуурхай, найдвартай мөнгө шилжүүлэх “Easy One” үйлчилгээний эхлэл болох “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг үзэглэснээр тун удахгүй Солонгост буй Монголчууд богино хугацаанд, хамгийн бага зардлаар, шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг ашиглах боломжтой болох юм.

“Easy One” үйлчилгээг ашиглан гуйвуулсан мөнгө нь албан ёсны даатгалд хамрагдах ба ажил, амралтын аль ч өдрүүдэд Солонгос улсаас Монгол руу шилжүүлэг хийх давуу талтай юм.

Түүнчлэн, гуйвуулагч нь мөнгөн гуйвуулга хийсэн өдөр, дүн, шилжүүлгийн дугаар, валютын ханш, шимтгэл зэрэг мэдээллээ мессежээр болон цахилгаан шуудангаар хүлээн авах боломжтой.

Худалдаа, хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа эхлэн БНСУ-ын нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон, үр ашигтай, амжилттай хамтран ажилладаг бөгөөд БНСУ-ын томоохон банкууд болох Korea Exchange Bank, Korea EximBank, Hana Bank, Shinhan Bank, Korea Development Bank зэрэг банкуудтай урт удаан хугацаанд корреспондент харилцаатай ажилласаар ирсний дотор “Korea Exchange Bank”-тай 20 жилийн түүхэн холбоотой билээ.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих