Мэдээ / Oct 07, 2020

“ВИРТУАЛ КАРТ” онлайн банканд нэмэгдлээ

 

Техник технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар бидний төлбөр тооцооны хэрэгсэл улам бүр хувьсан өөрчлөгдөж, хурдан, хялбар, аюулгүй болсоор байна. Монголбанкны улирал тутмын тайланд 2020 байдлаар нийт 3.7 сая төлбөрийн карт ашиглагдаж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 74.5 мянгаар өссөн үзүүлэлт юм. Энэхүү бэлэн бус төлбөрийн хувьсал нь дэлхийн бүх улс орныг хамарсаар дараагийн 10 жилийн хугацаанд хүн төрөлхтний бэлэн мөнгөний хэрэглээ 50%-р багасах үзүүлэлт ч www.zgm.mn сайтад нийтлэгдсэн байна.

Худалдаа, хөгжлийн банк дэвшил бүхний анхдагч байхыг зорьж Монгол улсад анх удаа төлбөрийн картыг хүлээн авах үйлчилгээ, анхны зайнаас төлбөр хийх “Contactless Card” зэрэг технологиудыг нэвтрүүлж байсан түүхтэй.  Энэ удаад харилцагч Та бүхэндээ шинэ үеийн “ВИРТУАЛ КАРТ”-г санал болгож байна. Уламжлалт биет карттай харьцуулахад TDB ONLINE апплекейшнд хадгалагддаг учир хаяж гээх, үрэгдүүлэх, гэмтээх, хулгайд алдах эрсдэлээс бүрэн хамгаалагдана. Мөн банкан дээр өөрийн биеэр ирж захиалах, захиалсан картаа хүлээлгүйгээр TDB ONLINE апп-аа ашиглан олон улсын эрхтэй картаа хормын дотор үнэгүй авах боломжтой.

Танд онлайн худалдан авалт, бэлэн бус гүйлгээ хийх гэнэтийн шаардлага тулгарахад 1-ээс 12 сарын хугацаатай Visa болон UnionPay загвараас сонгон “ВИРТУАЛ КАРТ”-аа хормын дотор үүсгэж, төлбөр тооцоондоо шууд ашиглах боломж нээгдэж байна.

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих