Мэдээ / Sep 22, 2020

Visa картын давхар хөнгөлөлтүүд

 

eBay Korea буюу Gmarket нь БНСУ-ын худалдааны тэргүүлэх онлайн сайт юм. Gmarket сайтаас виза карт эзэмшигчдэд зориулсан 25%, 50% хөнгөлөлтийн купонтой аяныг 2020.09.01 – 2020.10.31 өдрийг хүртэл явуулж байна.
Урамшуулалт аянд оролцсоноор  хоёр төрлийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

  • 50% купон – Gmarket сайтын шинэ үйлчлүүлэгчид, мөн 2019.09.01-2020.08.31-ний хооронд тус сайтаас худалдан авалт хийгээгүй үйлчлүүлэгчид 30,000 воноос дээш дүнтэй худалдан авалт хийснээр худалдан авалтынхаа дүнгээс 15,000 вон хөнгөлүүлнэ.
  • 25% купон - Gmarket сайтын бүх үйлчлүүлэгчид 10,000 воноос дээш дүнтэй худалдан авалт хийгээд худалдан авалтаасаа 5,000 вон хөнгөлүүлнэ.

Шинэ үйлчлүүлэгчдийн хувьд давхар купон буюу нийт 20,000 вонын хөнгөлөлтийн эрхтэй болох юм. Үүний тулд харилцагч Та бүхэн худалдан авалтын төлбөрөө зөвхөн VISA картаараа төлөхөд л хангалттай.

Урамшууллын купоныг зөвхөн INTERNATIONAL SHIPPING -тэй худалдан авалт хийхдээ ашиглах бөгөөд өөр урамшуулалтай давхар ашиглах боломжгүй байна.

 

Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт