Мэдээ / Aug 10, 2010

Бао Шан банкинд ХХБ-ны данс албан ёсоор нээгдлээ

Энэ оны 7 дугаар сарын 19-ны өдөр Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны Гvйцэтгэх захирал Б.Мэдрээ тэргvvтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бугат хотын Бао Шан банкин дээр айлчилж, “Данс нээх гэрээ” болон “Стратегийн хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын vсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсоныг та бүхэн сайн мэдэх билээ.

Энэхvv vйл ажиллагааны хvрээнд ХХБ Бао Шан банктай хамтран гадаад төлбөр тооцоо, худалдааны санхvvжилт, хамтын санхvvжилт, бусад банк хоорондын зээл болон ажилтнууд хоорондын сургалт зэрэг олон талт vйл ажиллагаан дээр хамтран ажиллах боломжтой юм.

Үүний дагуу 8 сарын 5-ны өдөр манай банкны ам.долларын болон юаний данс тус банкин дээр албан ёсоор идэвхижсэн байна.

Бугат хот нь Өвөрмонголын хамгийн том аж үйлдвэрийн хот бөгөөд Монголын олон бизнес эрхлэгчид тус хотын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллладаг. Мөн Бугат хот нь Өвөрмонголын хил дамнасан худалдаа ихээр хийгддэг Ганц мод хилийн гарцад хамгийн ойр орших хот юм. Тиймээс ХХБ Бугат хот болон түүний ойролцоо хотуудад хийгдэж буй хил худалдааны төлбөр тооцоог уг банкаар дамжуулан хурдан шуурхай хийх боломж нээгдэж байна.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт