Мэдээ / Jul 08, 2010

Худалдаа, хөгжлийн банкинд шагналын хур буулаа

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны 20 жилийн ойг угтан Үндэсний их баяр, Ардын Хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монголбанкнаас манай улсын ууган арилжааны банк ХХБ-ны шилдэг ажилтнуудад нэрэмжит шагналуудаа гардууллаа.

2010 оны 7-р сарын 6-ны өдөр банк, санхүүгийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлсан ХХБ-ны 5 ажилтан Монголбанкны “Санхүү, банкны тэргүүний ажилтан” шагналыг, 10 ажилтан “Монголбанкны Хүндэт жуух” -ыг, 23 ажилтан “Монголбанкны Баярын бичиг”-ийг тус тус гардан авсан юм.

Манай банкинд өөрсдийн мэдлэг туршлага, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж, Монголын банк санхүүгийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа та бүхэндээ банк, санхүүгийн салбарын хөгжилд улам ихийг хийж бүтээхийг хүсэхийн зэрэгцээ амьдрал тань аз жаргалаар гийж, ажил үйлс тань үргэлж өөдрөг байхын ерөөл өргөе.


“Санхүү, банкны тэргүүний ажилтан” шагналаар:

Д.Отгонбилэг (Эрсдэлийн удирдлагын газрын захирал)

Ж.Цогтбаяр (Касс, үнэт зүйлсийн хэлтсийн захирал)

Б.Нацагдорж (Энхтайван салбарын захирал)

Д.Даваажав (Банкны нарийн бичгийн дарга)

Б.Баяржаргал (Байгууллагын банкны газрын данс хариуцсан ажилтан)


Монголбанкны “Хүндэт жуух” шагналаар:

Б.Баярмаа (Иргэдийн банкны газрын захирал)

Л.Гантөмөр (Хөрөнгө зохицуулалтын газрын захирлын орлогч)

Ш.Балжинням (Буянт-Ухаа салбарын захирал)

Л.Нямдаваа (Төмөр-зам салбарын захирал)

Ё.Дариймаа (Нарны зам тооцооны төвийн захирал)

Ц.Алтанзаяа (811 дүгээр салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч)

Т.Даваажав (Хөрөнгө зохицуулалтын газрын ахлах дилер)

Н.Байгал (Дотоод аудитын газрын ахлах хянан шалгагч)

Б.Мөнхжавхаа (Хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн)

Д.Дэлгэрмаа (Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн ахлах шинжээч)


Монголбанкны " Баярын бичиг" шагналаар:

Б.Жавхлантөгс (Дотоод аудитын газрын хянан шалгагч)

С.Оюун (Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал)

П.Мөнхнаст (Төлбөр тооцооны арын албаны хэлтсийн захирал)

Т.Чулуунбаатар (Аж ахуйн хэлтсийн бараа материалын нярав)

Д.Баярмаа (Занабазар салбарын ахлах теллер)

Ж.Наранцэцэг (Буянт-Ухаа салбарын банкны ажилтан)

А.Батзориг (Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн ахлах шинжээч)

Ц.Наранзул (Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн шинжээч)

Г.Цэрэндулам (Энхтайван салбарын банкны ахлах ажилтан)

Я.Чулуунцэцэг (Эрдэнэт салбарын теллер)

Г.Нансалмаа (Эрдэнэт салбарын банкны ажилтан)

Ж.Баяртогоо (Касс, үнэт зүйлсийн хэлтсийн тоологч)

Ч.Пүрэвжаргал (Хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн)

Б.Оюунболд (Мэдээллийн технологийн газрын мэдээллийн сангийн эрхлэгч)

С.Дэлгэрцогт (Тусгай активын хэлтсийн тусгай активын ажилтан)

Х.Ариунчимэг (Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн эрсдэлийн ахлах шинжээч)

Ц.Төмөрхуяг (Сөүл салбарын захирал)

Г.Батхишиг (Дорноговь салбарын захирал)

Д.Оюунбилэг (Гранд Тооцооны төвийн үйл ажиллагааны ахлах ажилтан)

Г.Баярмаа (Энхтайван салбарын данс хариуцсан ажилтан)

Ш.Дэлгэрмаа (Дорноговь салбарын теллер)

П.Зоригт (Дархан салбарын данс хариуцсан ажилтан)

Я.Баасанхүү (Касс, үнэт зүйлсийн хэлтсийн тоологч)


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт