Монгол улсын арилжааны ууган банк болох Худалдаа, хөгжлийн банк болон 21 жилийн түүхтэй системийн нөлөө бүхий банк болох Улаанбаатар хотын банкууд нэгдэж буйтай холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын банкны иргэдийн хугацаагүй хадгаламжийн бүтээгдэхүүний хүүгийн түвшин Худалдаа, хөгжлийн банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу өөрчлөгдөж байгааг хүлээн авна уу.
|
Төгрөг |
Ам.доллар |
Евро |
Юань |
Хүү |
6.0% |
1.4% |
1.2% |
1.3% |
Бид бүхэн нэгдсэнээр харилцагч танд илүү ойртож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан таны сэтгэл ханамжийг улам бүр нэмэгдүүлэн, улс, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар байх болно.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК