Мэдээ / Jun 02, 2020

Хүндэт харилцагчдын анхааралд

 

УИХ-ын чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг баталж, мөн өдрөөс мөрдөж эхэлсэн.

Уг хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй” хэмээн заасны дагуу хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөх хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Худалдаа, хөгжлийн банкны  бүх төрлийн харилцах дансны үлдэгдэлд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүү тооцохгүй болохыг мэдэгдэж байна. 

Мөн тус хуульд заасны дагуу гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд  хамруулахгүй болсныг анхаарна уу.

 

Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт