Мэдээ / May 06, 2020

ХХБанк Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага боллоо

 

Дэлхийд нэр хүнд бүхий Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-ийн удирдах зөвлөлийн 25 дахь удаагийн хурал 2020 оны 3-р сарын 10-12-ны өдрүүдэд Швейцарын холбооны улсын Женев хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү хурлын үеэр ХХБанкийг Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага болгох шийдвэрийг гаргасан юм.

Уур амьсгалын ногоон сан (УАНС) нь Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБ-ын УАӨСК)-ийн гишүүн 194 орны нэгдсэн шийдвэрийн үр дүнд 2010 онд байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой дэлхийн хамгийн том уур амьсгалын сан юм.

ХХБанк нь 2012 оноос Нидерландын Хөгжлийн Банк (FMO)-тай хамтран “Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн систем” (БОНХМС) хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэгч “Шилдэг ТоС банк”-аар 2016, 2017, 2019 онуудад мөн 2018 оны Тогтвортой Санхүүгийн Манлай банкаар тус тус шалгарч байсан туршлагатай билээ.

ХХБанк нь тус сангийн итгэмжлэгдсэн байгууллага болсноор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр үндэсний төсөл, хөтөлбөрт санхүүжилт олгох өндөр ач холбогдолтой юм.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт