Мэдээ / May 01, 2020

ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ урамшуулалт аяны шинэчлэгдсэн хуваарь

ХХБанк 30 жилийн ойгоо тохиолдуулан хамгийн олон харилцагч буюу нийт 30 харилцагчаа “ТОКИО-2020” олимпийн наадам үзүүлэх "ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ" урамшуулалт аянаа эхлүүлсэн.

Энэхүү урамшуулалт аяныг 2020.04.30-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн 2020.05.01-ний өдөр харилцагчдаа шалгаруулахаар төлөвлөж байсан ч дэлхий дахинд шинэ төрлийн Коронавирусын (Covid-19) цар тахал дэгдэж, олимпийн наадам албан ёсоор хойшилсон тул ХХБанкнаас урамшуулалт аян болон тохирлын хугацаагаа мөн адил сунгахаар болсон талаар харилцагч Та бүхэндээ өмнө мэдээлсэн билээ.

Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос “ТОКИО-2020” зуны олимпийн наадмыг 2021 оны 7-р сарын 23-ны өдрөөс эхлэн 2021 оны 8-р сарын 8-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулахаар болсныг албан ёсоор зарласан тул ХХБанк "ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ" урамшуулалт аяныхаа тохирлын хугацаанд өөрчлөлт оруулан, дараах байдлаар зохион байгуулж, харилцагчдаа шалгаруулахаар боллоо.

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт