Мэдээ / Jan 07, 2020

ХХБанк хиймэл оюун ухааны тусламжтайгаар харилцагчдынхаа төлбөр тооцоонд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалдаг боллоо

Шинэ оны  босгон дээр Худалдаа, Хөгжлийн банк нь Visa Worldwide (Visa Inc.) байгууллагатай хамтран Виза карт эзэмшигчдийнхээ гүйлгээнд VAA/VRM буюу аливаа эрсдлээс хамгаалах дэвшилтэд системийг нэвтрүүлж эхэллээ.

VAA/VMR буюу Visa Advanced Authorization/Visa Risk Manager систем нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар асар богино хугацаанд, дэлхий даяар хийгдэж байгаа төлбөрийн картын гүйлгээнд анализ хийж, аливаа сэжигтэй гүйлгээг бодит цагийн горимд илрүүлэх, хянах, гүйлгээг зөвшөөрөх эсэх шийдлийг олгодог систем юм.

Харилцагчдын Виза картаараа гүйлгээ хийх мөчид, гүйлгээнээс үүсэж буй асар их мэдээлэл, өгөгдлийг хиймэл оюуны ухааны тусламжтайгаар, 500 гаруй эрсдэлийн хэв маяг, өвөрмөц шинж чанарыг ашиглан нэг миллисекундын дотор луйврын, залилангийн эсхүл хууль ёсны гүйлгээ мөн болох эсэхийг үнэлж, баталгаажуулдаг энэхүү системийг 2017 оноос эхлэн өнөөдрийн байдлаар дэлхий даяар 129 улсын 8000 гаруй Банк, санхүүгийн байгууллагууд ашиглаж байна. Банк, санхүүгийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд VAA/VRM системийг ашигласнаар жил бүр дунджаар, дэлхий дахинд 25 тэрбум ам.долларын эрдэлтэй гүйлгээнээс урьдчилан сэргийлж, карт эзэмшигчдэдээ учрах эрсдэлийн түвшинг амжилттай бууруулж ажиллаж байна.

Худалдаа, хөгжлийн банк нь 2005 оноос олон улсын стандарт бүхий луйврын, сэжигтэй гүйлгээний алертийн систем ашиглаж ирсэн цорын ганц банк бөгөөд 2020 оны босгон дээр нийт Виза карт эзэмшигчдийнхээ гүйлгээнд VAA/VRM систем ашиглан хиймэл оюун ухааны тусламжтайгаар илүү нарийн, хурдан, бодит цагийн горимд өндөр үр дүнтэйгээр эрсдэлийн шинжилгээг хийж харилцагчдадаа учрах тодорхой эрсдэл, хохирлоос хамгаалах болсныг дурдахад таатай байна.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт