Мэдээ / Dec 24, 2019

ХХБанк Монгол дахь Япончуудын шинэ жилийн арга хэмжээнд хамтран оролцлоо

ХХБанкны Токио дахь төлөөлөгчийн газар болон ХХБанкны Токио клубийн гишүүд 2019.12.07-ны өдөр зохион байгуулсан Монгол дахь Япончуудын шинэ жилийн арга хэмжээг дэмжин оролцлоо.

 

 

Энэхүү арга хэмжээнд ХХБанкны иений хадгаламжийн бүтээгдэхүүн, зайнаас данс нээх үйлчилгээг сурталчлах таниулахын сацуу ХХБанкны гарын бэлгийг оролцсон хүн бүхэнд дурсган, шинэ оны азтан шалгаруулах сугалааг зохион байгуулж 50,000 иений үнийн дүнтэй иений хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүнийг 2 хүнд гардуулан өглөө.

 

Мөн тус арга хэмжээний үеэр Токио дахь төлөөлөгчийн газрын дарга Хажимэ Үчида нь цугласан хүмүүст хандан:

 

"ХХБанк нь Япон улсын бизнесийн түншүүд болон хувь хөрөнгө оруулагчдад Монгол улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай ажиллахыг бүх талаар дэмжих олон ажлуудыг хийсээр ирсэн. Үүнээс дурдвал Японы харилцагчдадаа зориулан иений хадгаламж, зайнаас данс нээх үйлчилгээ зэргийг нэвтрүүлсэн. Одоо та бүхэн Монголд өөрийн биеэр ирэх шаардлагагүйгээр өндөр хүүтэй хадгаламжийн дансыг интернэтээр дамжуулан ХХБанкинд нээх боломжтой. Мөн шинээр нэвтрүүлсэн иений хадгаламжийн 1 жилийн хүү нь Япон улсын ямар ч банкнаас өндөр буюу 2%-н хүүтэй" гэдгийг онцолж тэмдэглэсэн юм.

 

 

 

 

 

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт