Мэдээ / Dec 19, 2019

ХХБанк 29-р сургуулийн сурагчдыг 15 дах жилдээ баярлууллаа

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Худалдаа, хөгжлийн банк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29-р тусгай дунд сургуулийн сурагчдыг баярлуулдаг уламжлалтай болоод 15 жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, 300 гаруй хүүхдэд баярын бэлгээ түгээлээ.

 

 

Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, бусдын туслалцаа дэмжлэг хэрэгцээтэй байдаг 29-р тусгай дунд сургуулийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ХХБанкны уламжлал болсон бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байлаа.

Мөн 2017 онд ХХБанкнаас тус сургуульд Иж бүрэн шатрын хэрэгсэл бүхий клубийн танхимыг тохижуулан стандартын шатар, электрон цаг, багшийн заах арга барилын мэргэжлийн хэрэгсэл, ном сурах бичиг болон бусад хэрэгцээт зүйлсийг бэлэглэж байсан юм.

Энэ жилийн хувьд ХХБанк “Хязгааргүй мөрөөдөл” төслийнхөө хүрээнд Улсын хэмжээнд 300-н боловсролын байгууллагын номын санг байгуулах ажлыг 2019 оны турш хэрэгжүүлж байгаа ба тус сургуульд мөн шинээр номын сан тохижуулах, номоор баяжуулах төслөө хэрэгжүүлнэ гэдгээ ХХБанкны удирдлагууд дурдсан юм.

Ийнхүү ХХБанк нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн хандив тусламжийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч 29-р сургуулийн хүүхэд, багачуудад шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлсээр байх болно гэдгээ илэрхийлж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч
Худалдаа, хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих