Мэдээ / Nov 18, 2019

ХХБанк Баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө

ХХБанкны эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол иргэдийг төлөвшүүлэх зорилготой "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай үргэлжлэн БГД-ийн 40-р сургуульд амжилттай хэрэгжлээ.

1969 онд "500 айлын сургууль" нэртэйгээр байгуулагдаж байсан 40-р сургууль нь 50-н жилийн түүхэндээ Улс, Хот, Дүүргийн тэргүүний тодотголтой олон шагналуудыг хүртэж байсныг сургуулийн удирдлагууд болон ахмад багш нар бахархалтайгаар дурсаж байлаа.

Эдүгээ бага ангийн 35, дунд ангийн 20, ахлах ангийн 10 бүлэгт 2200 гаран сурагч суралцаж, 99 багш, 17 үйлчилгээний ажилтантайгаар сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа 40-р сургуульд ХХБанкны "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ.

Мөрөөдөл бүхний эхлэлийг хамтдаа бүтээе

Худалдаа, хөгжлийн банк

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт