ХХБанк Олон улс дахь анхны Төлөөлөгчийн газраа Япон улсад 2014 онд нээснээс хойш 2 орны бизнесийн түншүүд болон харилцагчдаа холбох харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажилласаар ирсэн. Энэ хугацаанд 30 гаруй байгууллагыг Монгол улсад хөрөнгө оруулахад бүх талаар дэмжин ажиллаж цаашлаад үйл ажиллаагааг нь өргөжүүлэхэд хамтран ажилласаар ирсэн.
Мөн харилцагч байгууллагууд болон хоёр орны зах зээлийн онцлог, давуу талуудыг ойлгон харилцагч, түншүүдийнхээ хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээх “Business matching event”-үүдийг хамтран зохион байгуулсаар ирсэн.
Мөн Японы харилцагчдадаа зориулан ХХБанканд иений хадгаламж, зайнаас данс нээх үйлчилгээ зэрэг олон дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн ололт амжилтаар дүүрэн 5-н жилийнхээ ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк