Мэдээ / May 25, 2010

Өмнөд Африкт аялж, ДАШТ үзэх азтанууд тодорлоо

Их спортын хаан Хөлбөмбөгийн 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг алсын Африк тивд очин газар дээр нь үзэж, хайртай тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих ховорхон боломжийг Худалдаа, хөгжлийн банк Олон улсын Виза карт эзэмшигчиддээ олгож байгаа билээ.

2010 оны 4-р сарын 27-ноос 5-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд шинээр Олон улсын Visa картын эзэмшигч болсон мөн Олон улсын Visa картаараа дотоод болон гадаадад 20,000 төгрөг, 30 ам.долларын худалдан авалт бүртээ сугалааны эрх авсан нийт харилцагчдаасаа Өмнөд Африкт аялах 4 хос азтаныг С1 телевизийн шууд эфирээр 5-р сарын 24-нд тодруулсан юм.

ХХБ-ны аз од нь гийж, хийморь лундаа нь дэлгэрсэн азтануудаар Шаравдоржийн Алтантээг, Ганхуягийн Амаржаргал, Сундуйн Батболд, Жанцангийн Туяа нар тодорч, гэр бүл, хайртай дотны хүнээ дагуулан хосоороо аялах эрхийн бичгийг ХХБ-наас гардан авлаа.

Азтанууд маань Африк тивийн онцгой гайхам байгаль, цоо шинэ ертөнцөд аялахын сацуу Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтын өмнөх талбайн аялал, тамирчдын бие халаалт, тоглолтын завсарлагааны талбайн аялал зэрэг дэлхийн аваргын ногоон дэвжээнд хөл тавьж үзэх алтан боломжуудаар дүүрэн аялалдаа гарахад бэлэн боллоо.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих