Мэдээ / Oct 09, 2019

"Спортын наадам - 2019" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

ХХБанкны хамт олон, уламжлал болон зохион байгуулдаг "Спортын наадам - 2019" их наадмаа 7-н төрөлт тэмцээнээр ажилтнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.

 

"Спортын наадам - 2019" тэмцээн, уралдаан 9-р сарын 26-ны өдөр Ширээний теннисийн төрлөөр эхэлсэн бөгөөд нийт 420 гаруй ажилтнууд хурд хvч, авьяас чадвараа сорин өрсөлдөж 10-р сарын 5-ны өдөр Батлан хамгаалах их сургуулийн спорт зааланд аваргын тоглолтууд зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулан аваргын шилжин явах цомоо хүлээлгэн өглөө.

 

Багийн спортыг дэмжигч ХХБанк нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах арга хэмжээнд өөрийн спортлог ажилтнуудынхаа санаачилгаар олон тэмцээн уралдааныг дэмжин хамтран ажилласаар ирсэн билээ.

 

Багийн спортыг дэмжигч

Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих