Мэдээ / Oct 04, 2019

“Хүмүүст амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аян амжилттай болж өндөрлөлөө

Нийгмийн хариуцлагыг дээдлэгч ХХБанк жил бүр банкныхаа ойн баярыг угтан хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо идэвх, санаачилгатай оролцдог.

ХХБанкны хамт олон 10-р сарын 3-нд хамт олноороо 29-н жилийн ойгоо угтан “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” уриатай сайн дурын цусаа хандивлах аяныг нийт ажилтнуудынхаа дунд 4 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.

Мөн банкны хамт олны зүгээс нийт харилцагчид, бизнесийн хамтрагчид, банк санхүүгийн зах зээлд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй бусад байгууллагуудыг, хамт олноороо цусаа хандивлах үйлст идэвхтэй оролцохыг уриалан ажиллаа.

 

 

 

 

 

 

 

 

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт