ХХБанкны хамт олон жил бүр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг сайн дурын ажил хийдэг уламжлалтай. Энэ жил 6-р сарын 8-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын мод үржүүлгийн талбайд очин нийт 6,000 гаруй моддыг “Миний клуб” ТББ-тай хамтран услан арчилж цэвэр цэмцгэр ногоон ирээдүйн төлөө 5 дахь жилдээ нэгдлээ.
Сүүлийн жилүүдэд хур бороо бага орж байгаагаас ган гачиг ихээр тохиож, МОД УСЛАХ нь мод тарихаасаа илүүтэйгээр хэрэгцээтэй байгааг “Миний клуб” ТББ-ын хамт олон онцлон, энэхүү сайн дурын ажилд эх дэлхийнхээ төлөө нэгдэх хүн бүрийн оролцоо нэн чухал болохыг олон нийтэд таниулах, нэгдэхийг уриалж байлаа.
Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Миний клуб” TББ-тай 2015 оноос хойш тасралтгүй хамтран, дэмжиж ажилласаар ирсэн ба энэ хугацаанд бид бүхэн энэхүү мод усалгааг оролцуулан нийт 51 мянга гаруй модыг тарих, усжуулах ажилд оролцсон байна.
ХХБанкны сошиалд нэгдээрэй.