Мэдээ / May 24, 2019

Бизнесийг дэмжих төв

ХХБанк, Дархан салбарынхаа үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Бизнесийг дэмжих төв”-ийг Дархан хот дахь Хуучин Дархан тооцооны төвийн өөрийн байрандаа ёслол төгөлдөр нээлээ.

Энэхүү төвийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шаардагдах арга зүйн сургалт болон мэдээллээр хангах, бизнес эрхлэгчид өөрийн туршлагуудаа хуваалцах боломжуудыг олгох болон үйлдвэрлэл, бизнесийн зорилгоор ажлын байр, тоног төхөөрөмж зээлээр худалдан авах зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг цогц хэлбэрээр харилцагчдадаа хүргэх юм.

Бизнесийг дэмжих төв нь ХХБанкны Дархан хот дахь Хуучин Дархан тооцооны төвийн 4-р давхарт байрлаж байна.

Та бизнес төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7037-4297 утсаар холбогдох боломжтой.

Хөгжлийг тодорхойлж, Бизнесийг хурдасгана

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих