Мэдээ / May 24, 2019

Шинэчлэгдсэн Онлайн банкаа ашиглаж БОЛОМЖОО НЭЭ

Дэлхий нийтээрээ цахим банкны үйлчилгээний төгс хувилбар луу Дижитал шилжилтийг хийсээр байгаа энэ үед Худалдаа, хөгжлийн банк бүтээгдэхүүн үйлчилгээ бүртээ банкнаас авч болох бүхий л шинэлэг боломжуудыг нэвтрүүлсээр байна.
Өнөө үед харилцагчид өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой онлайн банкийг сонгон үйлчлүүлж байна. Тэгвэл ХХБанкны шинэчлэгдсэн аппликейшн болон онлайн банкны www.etdbm.mn -ы  үйлчилгээ нь харилцагчдад банкны үйлчилгээг цогц хэлбэрээр хүргэхээс гадна санхүүгийн 3 тулгуур болох банк, даатгал, үнэт цаасны нэмэлт үйлчилгээнүүдийг нэгтгэн Та бүхэнд хүрч байна.

ХХБанкны одоогийн болон шинэ харилцагч бүр шинэчлэгдсэн www.etdbm.mn рүү нэвтэрснээр нууцлал хамгаалалт өндөртэй, ашиглахад хялбар, төлбөр тооцоо болон мөнгөн гуйвуулга хийхээр хязгаарлагдахгүй САНХҮҮГИЙН ЦОГЦ үйлчилгээг авах боломжтой болсныг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

etdbm.mn онлайн банкны Танд санал болгож буй төсөөллөөс давсан боломжууд:

  • Банк, даатгал, үнэт цаас гэсэн санхүүгийн 3 тулгуур баганын үйлчилгээг хослуулан, бизнесээ амжилттай цогцлоож болох цорын ганц боломж;
  • Нууцлал хамгаалалт өндөр, ашиглахад илүү хялбар, шинэ өнгө төрх;
  • Банкны салбаруудын байршил, TDB pay, мэдээ мэдээлэл, цахим сэтгүүл, брошур зэрэг банк, санхүүгийн бүх үйлчилгээг нэг дор цахимаар авах боломжтой

 

Дижитал шилжилтийн түүхийг хамтдаа бичилцэнэ
Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт