Мэдээ / May 21, 2019

Дархан-Уул аймгийн Тэргүүний 5-р цэцэрлэгийн номын санг тохижууллаа

ХХБанкны хамт олон хүүхэд залуучуудын мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулах зорилгоор 2018 онд Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулах мөн номоор баяжуулах сайн үйлсийн аяныг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн.

Энэхүү төсөл сурагч хүүхдүүд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс ихээхэн талархлыг хүлээсэн.

2019 оны номын сангийн тохижилтын эхлэлийг ХХБанкны Дархан салбарын хамт олон 25 жилийн ойгоо тохиолдуулан Дархан-Уул аймгийн Тэргүүний 5-р цэцэрлэгийн номын санг тохижуулж, багш нарын талархал, бяцхан хүүхдүүдийн баяр хөөр дунд хүлээлгэн өглөө.

Номын сонголтыг цэцэрлэгийн багш нар өөрсдийн биеэр хийсэн учир хүүхдүүдийн сонирхол шаардлагад нийцсэн ухаалаг сонголт болсныг онцолж байсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт