Мэдээ / Mar 13, 2019

Д.Хүрэлбаатар: Цаг үеэсээ хоцролгүй сэтгэж, олон ажлыг нэг дор амжуулахыг дижитал эрин биднээс шаардсаар байна

2019 оны 3-р сарын 6-ны өдөр ХХБанк ОХУ-ын “Компасс плюс” компаниас “Дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэгч банк”-аар шалгаруулсантай холбоотойгоор ХХБанкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатартай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

 

- Сайн байна уу Та? Сайн явж ирсэн үү?

Сайн, сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн явж ирлээ.  

 

- Сүүлийн жилүүдэд цахим хувьсал, дижитал шилжилт гэх ойлголт үйлчилгээний салбар нэн ялангуяа санхүүгийн салбарт ихээр ажиглагдах боллоо. ХХБанк энэхүү өөрчлөлт шилжилтэд хэрхэн дасан зохицож байгаа талаар хоёулаа яриагаа эхлүүлье.

ХХБанк харилцагчдынхаа тав тухыг нэн тэргүүнд тавин ажилладаг бөгөөд орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллахыг зорьдог. Иймээс дэлхий нийтээр үйлдвэрлэл, үйлчилгээний IV үе буюу цахим хувьсалд шилжиж байгаа үед ХХБанк ч энэхүү шилжилтийг өөрийн байгууллагын дотоод процесс, банкны бүтээгдэхүүн, харилцагчийн үйлчилгээндээ нэвтрүүлэн орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллаж байна.

 

- ХХБанк олон улсын нэр хүнд бүхий технологийн компаниас шагнал хүртсэн тухайгаа дэлгэрүүлбэл. 

Их Британи улсад төвтэй ОХУ-ын “Компасс плюс” компаниас ХХБанкыг “Дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэгч банк”-аар шалгаруулсан. Энэхүү нэр хүндтэй шагналд Компасс плюс компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйл ажиллагаандаа ашигладаг Дэлхий даяарх 400 гаруй банк санхүүгийн байгууллагууд дотроос манай банк шилдгээр шалгарсан байгаа.

 

- Дэлхий даяар 400 гаруй банк, санхүүгийн байгууллага “Компасс плюс”-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашигладаг гэлээ. Та энэхүү компанийн тухай тайлбарлавал.

Компасс плюс компани нь 30 жилийн турш программ хангамж, картын төлбөрийн шийдлийн иж бүрэн систем боловсруулан үйл ажиллагаа явуулж байгаа Их Британи улсад төвтэй ОХУлсын компани бөгөөд АНУ, Малайз, Бразил, Йордан улсуудад салбар нэгжүүдтэй бөгөөд Ази, Европ, Африк, Ойрх дорнод, хойд болон өмнөд Америкийн улсуудын 400 гаруй санхүүгийн төв, процессинг төв, банкуудад гол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг мэдээллийн технологийн томоохон компани юм. “Компасс плюс”-ийн программ хангамжийг дэлхий даяар 40 мянган АТМ, 300 мянган ПОС төхөөрөмж ашиглан 250 сая картаар хийгдсэн 7 тэрбум гүйлгээ боловсруулан ажиллаж байна.

 

- Монгол улсаас зөвхөн ХХБанк “Компасс плюс”-тай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг гэж ойлгож болох уу?

ХХБанкны хувьд Монгол улсаас “Компасс плюс” компани хамтын ажиллагаагаа эхлүүлсэн анхны компани бөгөөд нөгөө талаас “Компасс плюс” компаний анхны гадаадын түнш байгууллага нь ХХБанк гэдгээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл тус компанийг Дэлхий даяар 400 гаруй банк санхүүгийн байгууллагуудад программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх эхлэлийг ХХБанк тавьсан гэж ойлгож болно. Өдгөө тус компани нь Монгол улсын арилжааны 12 банктай хамтран ажиллаж, процессингийн 5 төвийн үйл ажиллагаа эрхлэн банкны картын систем, программ хангамжийн бүх  төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэн ажилладаг болсон.

 

 

- Бид бүхэнтэй сүүлийн үеийн мэдээ мэдээлэл хуваалцсан Танд баярлалаа.

Баярлалаа. Та бүхэнд болон уншигчдадаа ажлын амжилтыг хүсье.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт