Мэдээ / Feb 01, 2010

Худалдаа хөгжлийн банкны Зээлийн хэмжээ өсч, хугацаа уртсан, хүү буурлаа

Дэлхий нийтийн санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан эрсдэлээс хамгаалах үүднээс дотоодын арилжааны банкуудын зээлийн хүү сүүлийн 2 жилд бууралтгүй байсан бол Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 20 жилийн ойгоо угтаж, зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэн, хугацааг уртасгаж, хүүгээ бууруулсан баяртай мэдээг харилцагчиддаа дуулгаж байна. Энэ удаад ХХБ "Эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх жижиг зээл, "Хөрөнгө оруулалтын жижиг зээл зээлийн хүүгийн хувь хэмжээгээ өнөөгийн бодит байдалд нийцүүлэн тус тус бууруулах эхний алхамаа авч байгаа ба цаашид зээлийн хүүгээ бууруулах бодлогыг шат дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Хүү буурсан зээлийн бүтээгдэхүүнээс дурдвал, Эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх жижиг зээлийг төгрөгийн 1.6 хувь, ам.долларын 1.5 хувь хүртэл бууруулсан бөгөөд Хөрөнгө оруулалтын жижиг зээл төгрөгийн 1.9 хувь, ам.долларын 1.6 хувь хүртэл буурлаа. Эдгээр зээлийг 18-30 сар хүртэл хугацаатайгаар 150 сая төгрөг болон 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээгээр авч болох юм. 

Түүнчлэн иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах Автомашины зээлийн хувь хэмжээ төгрөгийн 1.6 хувь, ам.долларын 1.4 хувь хүртэл тус тус буурсан бөгөөд 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар автомашины зээл авах боломжтойн зэрэгцээ зээлийн дээд хэмжээ 70 сая төгрөг болон 50 мянган ам.доллар хүртэл байх юм. 

ХХБ-ны зээлийн бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.tdbm.mn вэб хуудас, 312362, 331884 дугаарын утаснаас лавлана уу.

Хөгжил дэвшилд хамтдаа

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт