Мэдээ / Aug 24, 2018

Япон улсын Tryfunds компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Япон Монгол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бизнесийн хүрээнд өргөжүүлэх, гадаад хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэр татах зорилгоор бид анх 2014 онд Япон улсын Токио хотноо төлөөлөгчийн газраа нээн өдгөө Японы жижиг, дунд бизнес эрхлэгчдийг Монгол улсад хөрөнгө оруулахад нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Япон, Монголын компаниудыг холбох, бизнесийг нь дэмжих чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ.

 

Уг ажлын хүрээнд бид Япон улсын Tryfunds ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулан, Токио хотноо хэвлэлийн бага хурал хийлээ.

Tryfunds компанийн “BIZIT M&A” платформ нь Япон улсын жижиг дунд бизнес эрхлэгчдэд гадаадад бизнесээ өргөжүүлэх, хөгжиж буй орнуудад бизнесийн гараагаа эхлүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай бөгөөд, өдгөө 400 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа, Япон дахь хамгийн олон гадаад хэл дээрх мэдээлэлтэй M&A платформ юм.

 

“BIZIT M&A” платформд компани худалдах болон худалдан авах сонирхолтой талууд мэдээллээ бүртгүүлэн, бизнесийн шинэ хамтрагчаа хялбархнаар хайж олох, мэдээлэл цуглуулах боломжтой ба, өмнө нь хөрөнгө оруулагчидтай анхан шатны мэдээлэл солилцохоор уулзалт товлон, хэлэлцээр хийдэг байсан бол уг хамтын ажиллагааны үр дүнд цаг алдалгүйгээр мэдээллээ интернэтээр солилцон, хөрөнгө оруулалт олох боломжийг олгож байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

 Та бүхэн доорх линкээр орж бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхэд үнэ төлбөргүй

http://ma.biz-it.co


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт