Мэдээ / Jun 06, 2018

ХХБанк 28 жилийн ойгоо угтан 28 номын өргөө тохижуулна

Эх орны хөгжлийг тодорхойлогч хүүхэд, залуусийн ертөнцийг харах, танин мэдэхүйг нээх гүүр нь эрдэмт ном билээ. Энэ ч үүднээс ХХБанк 28 жилийн ойгоо тохиолдуулан 28 дунд сургуулийн номын санг тохижуулж, номоор баяжуулж өгөхөөр болжээ.

 

 

Энэхүү ажлын эхлэл болгон Хан-Уул дүүргийн Хосе-Мартын нэрэмжит 52 дугаар дунд сургуулийн номын санд тавиур бэлэглэж, хэрэгцээт шинэ номуудаар баяжуулж өглөө. Номын тавиур нь Монгол улсын газрын зураг бүхий байсан нь ихээхэн утга төгөлдөр харагдаж, сонирхол татаж байлаа. Сонгосон номууд нь сурагч хүүхдүүдэд танин мэдэх, сэтгэхүй хөгжүүлэх, дэлхийн болон Монголын сонгодог уран зохиолын, үлгэрийн ном байснаас гадна сурган хүмүүжүүлэгч багш, ажилтнуудыг амжилтад хөтлөх, хувь хүний хөгжлийн чухал хэрэгцээт номууд сонгон авсан байлаа.

 

 

Номын сангийн нээлтийн үеэр ХХБанкны Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодолын хэлсэнчлэн “Бидний дурсгаж буй номын сан олон сурагч хүүхдүүд, тэдний ачлалт багш нарыг номын гайхамшигт ертөнцөөр аялах, түүнээсээ оюуны их тайтгарал авч, хүүхдүүд оюунлаг иргэн болж хүмүүжихэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.”

 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт