Мэдээ / Jun 05, 2018

Эрдэнэт, Дархан хотуудад ХХБанкны “Маамуутай хүүхдийн баяр” амжилттай зохион байгуулагдлаа

ХХБанк “Маамуутай хүүхдийн баяр”-аа үргэлжлүүлсээр Эрдэнэт, Дархан хотуудын багачуудад хүргэлээ. Энэхүү хүүхдийн баяраа үндэсний контент үйлдвэрлэгч Монгол контент ХХК-ийн хамт олонтой хамтран Дархан хотын залуучууд театрт 6-р сарын 2-ны өдөр, Эрдэнэт хотын соёлын төвд 6-р сарын 3-ны өдөр тус тус зохион байгууллаа.

 

“Маамуутай хүүхдийн баяр”-т ХХБанкны Эрдэнэт, Дархан салбаруудын 400 бяцхан харилцагч хүрэлцэн ирж, Маамуу контентийн гол дүр өхөөрдөм Аами, Таами болон хөтлөгч Аминаа, Тамираа, алиалагч нартай хамт хөгжөөнт тоглоомоор наадаж, урлагийн болон циркийн үзүүлбэр үзэж, өнгөт зураг нүүрэн дээрээ зуруулан, эвлүүлдэг тоглоом тоглон хөөрөн баясан аз жаргалтай нэгэн өдрийг өнгөрүүллээ. Зохион байгуулагчдын зүгээс гэнэтийн бэлэг болгон Маамуу хүүхэлдэйн киноны 2 шинэ ангийг Маамуу брэндийн бэлгийн хамт бэлдсэн байлаа.

 

ХХБанк хүүхдийн хадгаламж эзэмшигч хүүхдүүдээ нас насанд нь тохирсон дараах бэлгүүдийг бэлэглэж баярлуулсан ба 3-6 настай хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ нь “Маамуутай хүүхдийн баяр” байлаа.

 

Шинэ төрсөн бяцхан иргэд буюу 2018 оны 6-р сарын 1-ний өдөр Монгол улсад төрсөн хүүхэд бүрд 20’000 төгрөгтэй хүүхдийн хадгаламж үнэгүй нээлгэх эрх, 0-6 насны хүүхдүүдэд дуулдаг, ярьдаг авьяастай хоёр хөөрхөн Аами Таами тоглоом, 7-17 насны хүүхдүүддээ оюуны бэлэг болох ном бэлэглэж, 18 нас хүрч буй харилцагчдаа хүссэн картаа үнэгүй захиалан авах эрхээр тус тус бэлэг барьлаа.

 

Бяцхан харилцагч болон эцэг эхчүүд маань ХХБанкнаас зохион байгуулж буй хүүхдийн баярын урамшуулалд сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та бяцхан үрсдээ хараахан хүүхдийн хадгаламж нээлгэж амжаагүй бол ХХБанк 6-р сарын 30-ны өдрийг дуустал хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн харилцагчиддаа хадгаламжийн дэвтэр үнэгүй, мөн таны өмнөөс хуримтлуулах тогтмол шилжүүлгийн үйлчилгээнд бүртгүүлвэл нэг жилийн турш хураамжгүй байгааг дуулгахад таатай байна.

 

Энэ жилийн баярын арга хэмжээнд оролцож амжаагүй харилцагч хүүхдүүд маань ХХБанктай хамт байснаар дараа дараагийн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой билээ.

Хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламж
Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт