Мэдээ / May 15, 2018

“Амжилтын мөч бүрд хамтдаа” уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

Худалдаа, хөгжлийн банк (ХХБанк) нь “Амьдралын мөч бүрд хамтдаа” аянаа нээж олон өдөрлөг, цуврал уулзалтууд зохион байгуулахаа “Аз жаргалтай мөч бүрд хамтдаа” дүүрэн бэлэгтэй номын өдөрлөгийн үеэрээ амласан билээ. Ийнхүү тус аяныхаа үргэлжлэл болгож,  5-р сарын 10-ны өдөр “Амжилтын мөч бүрд хамтдаа” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

Арга хэмжээний хүндэт зочноор ХХБанкны ТУЗ-ийн Гүйцэтгэх дэд дарга Рандолф Коппа, мөн Вагнер Ази Автоматив ХХК-ийн Гүйцэтгэх захирал Гарретт Вилсон нар хүрэлцэн ирж, бизнес эрхлэхэд тулгардаг гол бэрхшээлүүд, амжилтын гол хүчин зүйлүүд, бизнесийн үнэ цэнэ, байгууллагын соёл бизнесийн амжилтад хэрхэн нөлөөлдөг талаар мөн манлайллын талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцан, хүрэлцэн ирсэн зочидтой нээлттэй ярилцсан юм.

 

Уулзалтын үр дүнд зочид мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, бизнес харилцаагаа өргөжүүлснээс гадна ХХБанкны зүгээс харилцагчдынхаа бизнесийг олон нийтэд танилцуулж, сурталчлах үүднээс банк төлбөрийг нь даах нөхцөлтэйгөөр Bloomberg TV Mongolia телевизийн “Монголдоо бүтээцгээе” нэвтрүүлэгт зочноор оролцох 1 эрх, Forbes Mongolia сэтгүүлд Бүтэн нүүр сурталчилгаагаа байршуулах 1 эрхийг хүрэлцэн ирсэн зочид дундаас тодруулан азтай харилцагчдад олгосон бол мөн 3 азтай харилцагчид 1’000’000 төгрөгийн зээлийн эрх бүхий олон улсын дэвшилтэт Visa payWave технологийг шингээсэн Алтан болон Лейди Премиум кредит картыг жилийн хураамжгүй олгох эрхийг бэлэглэсэн нь энэхүү арга хэмжээний нэгэн сонирхолтой үйл явдал байлаа.

 

ХХБанк нь дараа дараагийн өдөрлөг, уулзалтуудаараа харилцагчдынхаа хувь хүний хөгжил, эрүүл мэнд, карьер хөгжил, нийгэмд эерэг санаачлага бий болгох чиглэлээр олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байгаа тул Та бүхэн ХХБанктай хамт байж, олон сонирхолтой арга хэмжээнд хамрагдаарай.

Амжилтын мөч бүрд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих