Мэдээ / Apr 30, 2018

“Аз жаргалтай мөч бүрд хамтдаа” номын өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Худалдаа, хөгжлийн банк нь “Аз жаргалтай мөч бүрд хамтдаа” аяны хүрээнд энэ жил олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Дэлхийн номын өдрийг тохиолдуулан 2018 оны 4-р сарын 27-ны өдөр зохион байгуулсан номын өдөрлөг юм.

Худалдаа, хөгжлийн банкны саналыг дэмжиж Аз хур номын их дэлгүүр дээрх үйл ажиллагаанд оролцож, хөнгөлөлттэй номын худалдааг явууллаа.

 

 

Мөн бид бүхний сайн мэдэх нэр бүхий номуудыг зохиож, олны хүртээл болгосон Цэдэвдамбын Оюунгэрэл тус үйл ажиллагаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж, оролцогч зочидтой нээлттэй яриа өрнүүлсэн юм.

Энэхүү үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг нь Худалдаа, хөгжлийн банк  харилцагчиддаа зохиолч Ц.Оюунгэрэлийн гарын үсэгтэй Ногоон нүдэн лам, Жаран цагаан хонь номуудыг бэлэглэснээс гадна арга хэмжээнд идэвхтэй оролцож хамгийн эхэнд ирсэн 100 харилцагчиддаа мөн дээрх номноос бэлэглэсэн байна.

 

 

Банкны зүгээс цаашид зохиогдох олон арга хэмжээгээрээ 28-н жилийн турш Худалдаа, хөгжлийн банктай хамт байгаа харилцагчиддаа талархал илэрхийлж, үнэнч харилцагчидаа урамшуулахаар төлөвлөж байгаагаа өдөрлөгийн үеэр дуулгасан юм.  

 

 

Аз жаргалтай мөч бүрд хамтдаа

Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих