Мэдээ / Jan 30, 2018

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд Харилцагч Танд 50 ам.долларын нууцлалыг танилцуулж байна

1. Серийн дугаар
11 оронтой серийн дугаарыг өвөрмөц маягаар хэвлэсэн. Дэвсгэртийн зүүн дээд буланд байрлах серийн дугаарыг өмнөх хэвлэлтүүдээс бага зэрэг баруун тийш хэвлэсэн.

 

2. Микробичилт
Хөрөг зургийн зүүн тал дахь 2 цэнхэр одыг FIFTY, USA, 50 гэсэн микро бичилтээр дүүргэсэн. Дэвсгэртийн баруун, зүүн талын хөвөө ирмэгийн дагуу FIFTY гэж, Ерөнхийлөгч Грантын цамцны захны ирмэгээр THE UNITED STATES OF AMERICA гэж бичсэн.

 

3. Өнгө солигдох хэвлэлт
Дэвсгэртийг налуулаад буцаах үед дэвсгэртийн баруун доод булан дахь 50 гэсэн тоо зэс өнгөтэй байснаа ногоон өнгөтэй болно.

 

4. Усан хээ
Хөрөг зургийн баруун тал дахь хоосон зайг гэрэлд харвал ерөнхийлөгч Грантын бүдэг зураг харагдана. Энэ усан хээ нь дэвсгэртийн аль ч талаас харагдана.

 

5. Эрх чөлөөний бэлэг тэмдэг
Ерөнхийлөгчийн зургийн зүүн талд АНУ-ын далбааны одыг, баруун талд улаан судлыг хэвлэсэн. Жижиг металл мөнгөлөг цэнхэр од хөргийн баруун доод буланд байрласан.

 

6. Метал утас
Гэрэлд барьж харахад хөрөг зургийн баруун талд босоо метал утас байх бөгөөд дээр нь USA 50 гэсэн бичиг ба жижиг далбаа байна. Дэвсгэртийн аль аль талаас харагдана. Ультра ягаан туяанд харахад метал утас шар өнгөөр гэрэлтэнэ.

 

7. Нөөцийн сангийн таних тэмдэг
Хөрөг зургийн зүүн талд хар тамга байрлана. Дэвсгэртийн зүүн талд байрлах серийн дугаарын доод талд байгаа үсэг, тоо нь дэвсгэртийг хэвлэсэн тухайн гишүүн банкыг илэрхийлнэ.

 

8. Нэрлэсэн дүн
Дэвсгэртийн арын нүүрны баруун доод буланд байрлах дэвсгэртийн нэрлэсэн дүн 50 гэсэн тоог харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бусдаас том хэвлэсэн байна.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт