Мэдээ / Dec 15, 2017

Мост мони аппликейшинд хурууны хээгээр нэвтэрдэг боллоо

Худалдаа, хөгжлийн банкны харилцагч Та бүхэн Мост мони аппликешнийг ашиглан бүх төрлийн төлбөрийг хамгийн хялбараар, цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр тогтмол ашиглаж байгаа билээ. Харилцагчдынхаа энэ хэвшилд бид талархаж, аппликейшнийг хэрэглэхэд илүү хялбар болгох зорилгоор хурууны хээгээр нэвтэрдэг болгон хөгжүүллээ.

 

Хурууны хээг таниулах заавар:

 

Хурууны хээг таниулах заавар:

  • Нэвтрэх нэр, бүртгэлтэй утасны дугаар, пин кодоор апп руу нэвтэрнэ. Нэвтрэхдээ зургийг идэвхижүүлэн орно.
  • “Баталгаажуулах” цонх гарч ирэхэд хурууны хээгээ таниулан баталгаажуулна.
  • Цаашид тухайн аппликейшн руу нэвтрэхэд дараах байдлаар асуух болно.

 

Анхаарах зүйлс:

  • Таны утас iPhone 5S болон түүнээс хойшхи загварын iOS үйлдлийн системтэй эсвэл Android 6.0 болон түүнээс дээш үйлдлийн системтэй байх шаардлагатай. Эдгээр утаснууд хурууны хээ таних технологийг дэмждэг.
  • Харилцагчийн хурууны хээний мэдээлэл гар утсан дээр хадгалагдах ба ХХБанканд хадгалагдахгүйг анхаарна уу.
  • Playstore, App store-оос аппликейшний сүүлийн хувилбарыг татаж суулгаарай. Хэрэв өмнө суулгасан бол update хийн шинэчилнэ үү.

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт