Мэдээ / Aug 20, 2009

Явган аялалын тэмцээнд манай банкныхан тэргvvллээ

“ГрэйпСити Монгол” ХХК 9 жилийн ойгоо тохиолдуулан хамтран ажилладаг байгууллагуудынхаа дунд өнгөрөгч амралтын өдрvvдэд явган аялал зохион байгууллаа. Энэхvv явган аяллын vйл ажиллагааны vеэр уулын оргил булаалдах, хөгжилтэй буухиа, газрын зураг дээр ажиллах, өгсөн градусын дагуу нуувч олох зэрэг олон сонирхолтой тэмцээнvvдийг оролцогч байгууллагуудын дунд зохион байгуулж, Худалдаа, хөгжлийн банкны С.Мөнхбат ахлагчтай баг нийт тэмцээнvvдэд амжилттай оролцож, Шилжин явах цом, Тэргvvн байрны эзэн боллоо.

“ГрэйпСити Монгол” ХХК-аас жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн нь жилээс жилд хvрээгээ тэлж, оролцогч байгууллагууд нэмэгдсээр байгаа ба энэ жил нийт 19 баг оролцжээ. Явган аяллын баг тамирчид Жуковын музейгээс Тоньюкvкийн хөшөөгөөр дайран Ар Жанчивлан хvртэл нийт 20 км замыг туулж, амралтын өдрvvдийг спортын эрvvл эрч хvчээр амьсгалан өнгөрvvллээ. Уг тэмцээнд тэргvvн байр эзэлсэн банкныхаа нийт баг тамирчиддаа баяр хvргэж, спортын ноён оргилд бууршгvй амжилттай явахыг хvсэн ерөөе.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт