Худалдаа, хөгжлийн банк АТМ буюу бэлэн мөнгөний автомат теллер машиныг Монгол улсад анхлан нэвтрүүлж байсан билээ. Картын өргөн хүрээ, дэвшилтэт технологиор улсдаа тэргүүлдэг манай банк АТМ-ы тоог нэмэгдүүлэн үргүй зардлыг багасгах бодлого баримтлан ажилладаг бөгөөд “Нийслэл даатгал” компаний байр, Сансар мегастор болон Сонгинохайрхан дүүрэг дэх Сэнтий зочид буудал, Дорнод аймаг дахь "Чадангууд" худалдааны төв, Төмөр замын “Зүүнхараа” өртөө, Дорноговь аймгийн Сайншанд сумын төв шууданд 6 ширхэг АТМ-ыг шинээр нэмж суурилууллаа. Мөн Баянгол дүүргийн Холбооны 24-р салбарт байрладаг АТМ-ы байршлыг сольж “Алтантөгрөг” дэлгүүрт шилжүүлэн байрлууллаа.
Дорнод аймаг, Чадангууд” худалдааны төв | |
Сэлэнгэ аймаг, Зүүнхараа өртөө, Төмөр замын буудал | |
Чингэлтэй дүүрэг, Центр пойнтын баруун талд, Нийслэл даатгал компаний байр | |
Баянзүрх дүүрэг, Сансар мегастор | |
Сонгинохайрхан дүүрэг, Сэнтий зочид буудал | |
Баянгол дүүрэг, “Алтантөгрөг” дэлгүүр |