Монгол улсын бизнесийн салбар бүрт шилдэгийг тодруулах олон нийтийн санал асуулга өнгөрсөн хоёр долоо хоногт орон даяар явагдаж, шагналынхаа эздийг 11 сарын 29-нд Мишээл Экспо төвд тодрууллаа. Монголын Маркетингийн менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд бизнесийн 15 салбарын 41 номинацид байгууллагууд өрсөлдсөн ба салбар тус бүрээс нэг “Гран при шагналт компани”, номинаци тус бүрээс 5 “Топ компани” шалгаруулсан.
Олон нийтийн санал асуулгаар дүгнэгдэж, чансаагаа тодруулсан энэ арга хэмжээнд Монгол улсын ууган арилжааны банк Худалдаа, хөгжлийн банк нь банк, санхүү, даатгалын салбарын шилдэгийн шилдэгээр тодорч Гран При шагналыг хүртсэн нь ХХБ-ны зах зээлд манлайлагч байр суурийг бататгаж, хамгийн найдвартай, тогтвортой үйл ажиллагаатай, эрсдэлгүй банк гэдгийг нотолж өглөө. Худалдаа, хөгжлийн банк 1990 оны 10 сарын 19 – нд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Монгол Улсын банк санхүүгийн зах зээл дээр улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр, өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангамж, үйлчилгээний нэр төрөл, үйл ажиллагааны цар хүрээ зэргийн хувьд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирсэн. Монгол улсад гадаадын шилдэг банк санхүүгийн туршлага болох ING банкны менежментийг нэвтрүүлсэн, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн итгэлийг хүлээн 9 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгийн бааз суурийг бэхжүүлэхэд авсан Монголын анхны банк, олон улсын үнэлгээний алдарт Moody’s байгууллагаас арилжааны банкны үнэлгээ авсан анхны банк түүнчлэн олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 300 сая ам.долларын Европын дунд болон богино хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн хүрээнд 75 сая ам.долларыг татаж чадсан гээд ХХБ-ны ололт амжилт, бусдыг үлгэр дуурайлан хийсэн ажлыг дурдвал дуусашгүй.ХХБ өнөөдөр 670 тэрбум төгрөгний хөрөнгөтэй, 120 гаруй мянган карт эзэмшигчидтэй, VISA, Mastercard, JCB, American Express төлбөрийн картуудаар үйлчилгээ үзүүлдэг, дэлхийн 80 гаруй санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тооцоо, вальютын арилжааг түргэн шуурхай гүйцэтгэж, үйлчилгээгээ 20 салбар, 5 тооцооны төв, 50 бэлэн мөнгөний автомат машинаар хүргэж байна. Худалдаа, хөгжлийн банкны хөгжил дэвшлийн 18 жилийн замд байнга бид нартай хамт байж, улс орныхоо хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж, чинээлэг, оюунлаг баян монгол иргэдтэй болохын төлөө хүчин зүтгэж буй нийт харилцагчид, ажиллагсад, ХХБ-ны төлөө саналаа өгсөн нийт иргэддээ талархсанаа илэрхийлж, цаашид улам ихийг хийж, шинийг сэдэж, зах зээлд манлайлахаа энэхүү дашрамд амлаж байна.